simplebooklet thumbnail

Хүүхэд багачууддаа цоохор ирвэсийн гүем Цоохор, Монгол банхарын гөлөг Харанга, Ууганаа хүү 3 –н адал явдал, бие биенийхээ амьдралын онцлогийг танин мэдэх аялалын тухай өгүүлэх “Цоохор найз” комик ном

PB 1
2 3
“ИРВЭСТЭЙ НУТГИЙН ИРЭЭДҮЙ”
төсөл
Номын зохиогч:
Гүйцэтгэгч байгууллага:
Ерөнхий продюсер:
Гүйцэтгэх продюсер:
Ерөнхий редактор:
Зураачид:
Дизайнер:
ISBN:
Ю.Санжаагончигийн зохиолоос
сэдэвлэн бүтээв.
“Номадик контент” ХХК
Гантуяа
Г.Отгонтуяа
Г.Одгарав
Э.Мөнхнаран
Г.Түвшинжаргал
Г.Цэрэнжав
978-99978-938-5-7
2 3
Цоохор
найз
Өвөө
Ууганаа
Харанга
Цоохор
найзын ээж
Ээж
4 5
Зуны нэгэн нарлаг
өдөр Ууганаа хүү хонио
хариулж явлаа...
Хиг Хог
За, ингээд
Хурдан зурж
дуусгахгүй
бол удахгүй
нүхэндээ
орох нь ...
4
4 5
Хүүе,
Энэ чинь
юун сонин
чимээ вэ?
Муур шиг
ямар сонин
амьтан вэ?
Иоав,
Ёо – ёо
Иоав, Иоав
Айн
5
6 7
Чи ямар
амьтан бэ?
Би цоохор
ирвэсийн зулзага гүем
байна. Би ээж шигээ ан
хийж сурах гээд ...
Тэгээд тарвага руу
гэтэж байтал энэ сонин
төмөр хөлийг минь
хавччихлаа.
Энэ төмрийг чинь хавх
гэдэг юмаа, Их өвдөж
байна уу?
Алив, энэ
муу хавхыг
би салгаад
өгье.
Өвдөж байна
гэж жигтэйхэн. Яаж ч
татаад хөлнөөс салж
өгөхгүй улам их
өвтгөөд байна.
6
6 7
Одоо зүгээрдээ
найз минь.
Ингэхэд намайг
Ууганаа гэдэг.
Гайтай муу
хавхыг холоо
шидчихье!
Харин чамайг
хэн гэдэг вэ?
Намайг ээж
Цоохор гэж
дууддаг.
7
8 9
За тэгвэл
би чамайг
Цоохор найз
гэж нэрлэлээ.
Би чамайг
үүрэнд чинь
хүргэж өгье.
Чиний хөл
бэртсэн
байна. Би
хүргээд өгье.
Гэр чинь
хаана вэ?
За тэгвэл чиний
хөлийг эмчилье.
Тэгээд үүрэнд чинь
хүргээд өгье.
Эмчилнэ
гэж юу
вэ?
Одоо тийшээ
очиж болохгүй ээ.
Би Асгат уулын
агуйд амьдардаг юмаа.
Гэхдээ танихгүй амьтан
авчирлаа гэж ээж минь
уурлах байх даа.
8
8 9
Хөдлөлгүй
хүлээж байгаарай.
Би одоохон ...
За байз... Цүнхэнд
боолт хийчих даавуу
байх ёстой доо.
9
Бас чиг барьж
боох мөчир
хэрэгтэй.
10 11
Ээ ашгүй
мөчир
олдлоо.
За Цоохор найз
минь би хүрээд
ирлээ. Удаан
хүлээв үү!
10
10 1111
12 13
За ингээд
болчихлоо.
Эмчилнэ гэдэг
чинь энэ шүү
дээ.
Баярлалаа.
Өвдөх нь гайгүй ч
болчихлоо.
Ээжийг
ирэхээс өмнө
эдгэчих байх
даа ...
Би одоо үүр
лүүгээ буцлаа.
Тусалсанд
баярлалаа.
Хэхэ, Тийм ч
түргэн эдгэхгүй
болов уу даа.
За ашгүй.
12
12 13
Бэртсэн хөлтэй
байж ийм том
хад, асга дамжаад
ганцаараа явж
чадна гээд
байгаан шүү!
Энэ чиний
амьдардаг
агуй юм уу?
Хөөх
13
14 15
Бид
хоёр энэ агуйд
амьдардаг
юм.
Хүний хүүхэд
бидний агуйд ирвэл
ээж уурлах
байх даа!
За баяртай.
Аанхаа, одоо
би гэрийг чинь
мэдсэн юм чинь
маргааш өглөө
эмийн ургамал
авчирна аа.
Зүгээрдээ, Маргааш өглөө
заавал ирнэ ээ. Харин чи
ганцаараа агуйгаасаа
хэрхэвч гарч болохгүй шүү!
14
14 1515
16 17
Хэхэ
Та нар чинь
хонинд яваад
ирэх хооронд
ингэтлээ их
санаа юу даа.
Ээж, өвөө
би ирлээ.
Өө Миний хүү
хүрээд ирэв үү?
Их өлсөв уу?
Цайгаа уу!
16
16 17
Аав адуундаа
яваа юу?
Чадна аа өвөө.
Нээрээ өвөө
алаг үрээний
хөлөнд түрхсэн
эмийн ургамлаа
надад түр
хэрэглүүлээч.
Нөгөө юу ....
Зүгээр л бор
халзан хонь
доголоод
болдоггүй...
Тэгээд л ...
Аан, Тэгээ
хүү минь
аваад яв.
Харин гамтай
хэрэглэнэ шүү!
Айн! Чи тэр түрхлэгээр яах нь вэ?
Аав нь сумын төв явсаан. Хэзээ мөдгүй миний
хүүгийн хичээл нь орох боллоо. Чамайг сургуулийн
дотуур байранд оруулна гэнэ. Тавдугаар ангийн том
эр хүн чинь биеэ даагаад сурч чадна биз дээ. Айн!?
17
18 19
За, тэгнэ ээ
гамтай
хэрэглэнэ ээ.
Харин, өвөө
цоохор ирвэс
юу иддэг бол?
Аан өлсөхийн эрхэнд
хонь, ямаа барьж иддэг
юм байна тийм үү.
Аан тийм
учиртай
байх нь.
Үгүй, энэ золиг чинь
асуугаад байхыг бодоход
цоохор ирвэс харсан юм
биш биз дээ!
Цоохор ирвэс гэж уулын цоохор дээлт өвгөнийг хэлээд байна уу? За даа...
Голдуу тарвага, зурам, янгир, зарим төрлийн шувуугаар идээшлэдэг байх.
Харин сүүлийн үед мал сүргийн тоо нэмэгдсэнээр тэр хааяахан нэг ямаа
авчихдаг сураг дуулдаад байгаа. Аргагүй биз. Малчид бид чинь цоохор
ирвэсийн нутаг руу малаа бэлчээх нь ч олшроод байгаа хойно...
Урьд цагт хаа нэг хотноос хонь, ямаа барьчихсан бол уулын эзэн
авах ёстойгоо л авч дээ гэдэг байлаа. Одоо ч залуус малд халдлаа
гээд хавх тавина, барина, хорооно л гэх болжээ. Хүү минь
18
18 19
Маргааш
өглөө нь
Харангаа! Чи яагаад
ийм хол дагаж яваад
байгаа юм бэ?
19
20 2120
20 21
Чамайг Цоохор
найзтайгаа
танилцуулна аа.
21
22 23
Хррр – Ангаа
барих гэж байтал
үргээчихлээ.
Энэ юун хүүхэд
манай агуй руу чиглээд
ирэх нь энэ вэ?
Сайн уу,
Цоохор найз
минь, чи байна
уу?
22
22 23
Өө чи
хүрээд ирэв
үү?
Өглөө ирнэ
гэж хэлсэн шүү
дээ. Хөл нь яаж
байна?
Сайн алхаж
чадахгүй ч өвдөх нь
багассан шүү.
23
24 25
Хов хов?
Ар ... ррр ...
Хүүе
Харанга
боль!
Энэ ямар
амьтан бэ?
Би чамайг ингэнэ гэж мэдсэн
бол дагуулж явдаггүй л байж
дээ. Яаж байгаа чинь энэ вэ!
Түүнийг айлгаж орхилоо!
24
24 25
Энэ чинь нохой шүү дээ.
Чамайг айлгачихав уу?
Бага зэрэг л
.... Өө үгүй ээ.
Айсангүй, гэхдээ
сонин юм.
Нохой оо?
За алив
хөлийг нь
үзье!
25
26 27
За, одоо
энэ эмийн
ургамалтай
түрхлэгийг
хөлд чинь
түрхье.
Хэдхэн
хоноод л
эдгэнэ дээ.
26
26 27
Би одоо явлаа.
Маргааш дахиад
ирнэ ээ.
Тэгээд, одоо
миний хөл хурдан
эдгэх үү?
Чамайг
энд ирээд байгааг
ээж мэдвэл уурлах
л байх даа..
За ойлгож байгаа.
Гэхдээ хөлийг
чинь эдгэтэл би
ирж байна аа.
27
28 29
Энэ хүний хүү
бидний агуйг мэдчихлээ.
Үүрээ сэлгэхгүй бол
болохгүй нь ...
28
28 29
Хоёулаа энэ агуйг
түргэн орхих хэрэгтэй
боллоо. Бидний агуйг
хүмүүс мэдсэн байна.
29
30 31
Аан. Зүгээр дээ ээжээ
энэ хүү намайг хавханд
хөлөө хавчуулсан байхад
тусалж, аварсан юм.
Юу?
Намайг явсан хойгуур
үүрнээсээ гарч уулын бэл
рүү буусан юм уу?
Би зүгээр л тань
шиг мундаг ирвэс
болох гээд ...
Гэхдээ л
ганцаараа явж, хүний
нүдэнд өртөх
дөхжээ!
Түүнээс
айх хэрэггүй ээ!
Тэр сайхан
сэтгэлтэй хүү
байгаа юм.
Тийм л дээ. Гэхдээ
шинэ найз маань надад
тусалж хөлийг минь
эмчилж байгаа.
За
тэгнэ ээ.
30
30 31
Хөлийг минь
эдгэтэл түүнийг энд
ирж байхыг зөвшөөрөөч
ээжээ?
За яахав.
Тэр энд ирж байг.
Харин чи хэрхэвч дагаж
явж болохгүй
шүү!
Цоохор минь
дахиад ч хөлөө
гэмтээх аюултай
шүү.
За
тэгнэ ээ.
31
32 33
Хэд хоногийн
дараа....
Цоохор найзаа!
Бид хоёр
хүрээд ирлээ.
Өө, хүрээд
ирэв үү.
Харин
тийм. Алхаж
чаддаг болсон
байна.
Хүүе
хөл чинь
эдгэчихсэн
байна шүү дээ.
32
32 33
Гэхдээ
харайж болохгүй
байх аа.
Алив би
үзье.
Сайхан бороолжээ.
Эдгэчихсэн байна
шүү дээ.
Аливээ гараад ир.
Гүйгээд үз, алив ээ
хөл чинь зүгээр ээ.
33
34 3534
34 3535
36 37
Цоохор ирвэс гэж ямар амьтан бэ?
Цоохор ирвэс том амьтан уу?
Цоохор ирвэс юу иддэг вэ?
Цоохор ирвэс Мийн овог, ирвэсийн төрлийн араатан. Залуу ирвэс саарал, харин
бие гүйцсэн ирвэс шаргалдуу зүстэй. Ирвэс зоо нуруугаараа том бараан хүрэн, нүүр,
толгойгоороо жижиг цул бараан толботой. Намхавтар гонзгой биетэй, сэгсгэр үс, урт
сахлаг сүүлтэй. Хойд мөч нь урд мөчнөөсөө урт, өргөн тавхайтай байдаг нь уул хад,
бартаанд авирч гүйхэд зохицжээ. Өндөр уулын цавчим хадны хонгил, агуйд хоргодож
үүрлэнэ. Үүр шөнөөр идэш тэжээл хайж гөрөөлдөг. Ирвэсний эрийг гэнд, эмийг гинс,
төлийг гүем гэнэ. Цоохор ирвэс Монгол Улсын “Улаан номонд” бүртгэгдсэн, устах аюулд
өртсөн нэн ховор амьтан юм.
Ирвэс том хөхтөн амьтан. Бие гүйцсэн ирвэсний өндөр 60 см орчим, биеийн урт 103-
130 см, сүүл 92-105 см урт, амьдын жин 23-41 кг хүрдэг. Ирвэс байгальдаа 18 хүртэл жил
насална. Ирвэс манай оронд далайн түвшнээс дээш 2500-4000 метр хүртэл өндөр хад
чулуутай, уулархаг нутагт идээшин тархдаг. Гинс хавар 2-3 гүем төрүүлнэ. Дөрвөн гүемтэй
гинсний зургийг манай оронд авсан тохиолдол бий. Гүем хоёр нас хүртлээ эхтэйгээ өсөж,
бойждог байна. Ирвэс бар, арслан зэрэг бусад том мийнүүдийн адил архирдаггүй. Бас
мийнхэн дотроо хамгийн урт сүүлтэй ажээ. Өндөр уулын хад асган дээгүүр үсэрч харайхад
урт сүүл нь залуур, тэнцүүлэгч, харин хойд мөч нь түлхэгч болдог. Ирвэс 5 метр хүртэл
дээшээ дүүлж, 15 метр хүртэл хол харайх чадвартай.
Цоохор ирвэсний зүс амьдарч буй орчинтойгоо ижил тул хад асганаас ялгарч
харагдахгүй. Үүнийг “ивээл” өнгө гэдэг. Тийм л учраас аргаль, янгир, тарвага, зурам,
туулай, хойлог, хахилаг, ятуу зэрэг амьтад руу хялбар дөхөж, гэтэж барьж идэшлэдэг
юм. Мөн ирвэс идэш бологч амьтныг хад, цохион дээрээс үсэрч, амьтны зоо нуруунд
нь хумсаа шигтгэж хүзүүний гүрээний судсыг хазаж муужруулан унагаана. Ингэж аргаль,
янгир болон бусад амьтдаар идэшлэхдээ өвсөн тэжээлт амьтдын тоо толгойг зохицуулж,
байгалийг эрүүл хадгалан хамгаалахад ашиг тустай араатан юм.
36 37
38 39
НОМЫН
ТЭМДЭГЛЭЛ
38 39
40 PB